Онцлох мэдээ: Арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-35 см нимгэн, мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байгаа ба  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс                                                                                                                           2020-11-21  

Өнгөрсөн хоногт ажиглагдсан Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээлэл

10 дугаар сарын 20-ны 08 цагаас 2020 оны 10 дугаар сарын 21-ний 08 цаг хүртэл ажиглагдсан Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээлэл:
Өчигдөр өдөр: Төв, Хэнтий аймгийн нутаг, Дорноговь, Өвөрхангайн хойд хэсгээр аюултай үзэгдэл, Дундговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр 0.0-1.0 мм цас орж, цасан шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дорноговь, Сүхбаатарын өмнөд хэсэг, Хэнтэйн баруун хэсэг, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар салхи секундэд 16-22 метр, зарим үед секундэд 30 метр хүрч хүчтэй салхи салхилж цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.
Өнгөрсөн шөнө: Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын баруун хэсгээр 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга, Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 16-19 метр хүрч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/11/23

23 цаг

-14 6
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/11/23

-8 17
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store